Цаг үеийн мэдээ

          Өчигдөр Вашингтон мужийн эрүүлийг хамгаалах албаныхан Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн халдварын АНУ дахь анхны тохиолдлыг бүртгэснээ мэдэгджээ. Ухань хотоос Ням гарагт ирсэн 30 гаруй насны эрэгтэйд вирус халдварласныг тогтоож, эмнэлэгт хэвтүүлэн тусгаарласан байна. Өвчтөний биеийн байдал хэвийн байгааг албаныхан мэдээлжээ. Шинэ вирус нь өнгөрсөн сард Хятадын төв бүсийн Ухань хотын далайн гаралтай хүнсний захаас анх тарсныг мэргэжилтнүүд тогтоогоод захыг хаагаад байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 6 болж, халдвар авсан хүний тоо 324 хүрээд байна. Тэдний ихэнх нь Хубэй мужид байгаа бол Бээжин, Шанхай, Тяньжин, Гуандон, Зэжянь, Чончинь зэрэг том хотуудад мөн илэрсэн байна.

            Эдгээрээс гадна Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Тайланд улсуудад халдвар авсан хүн илэрч, Хонг Конгт 118 хүнийг халдвар авсан байж болзошгүй гэж үзээд тусгаарлан шалгаж байгаа юм.Ухань хотын эмнэлгийн 15 ажилтан вирусийн халдвар авснаас үүдэлтэйгээр шинэ коронавирусийг хүнээс хүнд халдварладаг гэж мэргэжилтнүүд дүгнээд байна.

Таны сурталчилгаа