Хоёр хүүхдийн аав 57 настай #COVIDー19-р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж буй. Гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна.
Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан байна. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
"Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.