Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзсан. Тэгвэл ДЭМБ-ын ажилтнууд манай улсад ирэхдээ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй нэг нислэгээр зорчсон нь тогтоогдсон. Тиймээс ДЭМБ-ын ажилтнуудтай уулзсан УИХ-ын дарга өчигдөр тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг гарсан бөгөөд ДЭМБ-ын ажилтнуудын хариу мөн сөрөг гарсан байна. 

Таны сурталчилгаа