Коронавирусын улмаас ард иргэдийн амьдрал, эдийн засагт гарч буй хор хохирлыг бууруулах үүднээс Итали улс моргейжийн зээлийн төлбөрийг зогсоохоор болов. Италийн сангийн сайдын орлогчийн хэлснээр үл хөдлөх хөрөнгө, орон сууцны зээлтэй иргэд, хувь хүмүүс уг хөнгөлөлтийг авах юм. Италийн банк санхүүгийн томоохон групп болох ABI-гийн мэдэгдсэнээр жижиг бизнес эрхлэгчид болон гэр бүлүүдийн зээлийн төлбөрийг хэсэгчилсэн байдлаар хөнгөлж, төлбөр төлөх хугацааг тооцохгүй байх, хойшлуулах зэрэг олон янзаар тусалж байна. Итали улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 463-д хүрчээ. Амссан хохирлынхоо хэмжээгээр Хятад улсын араас Итали бичигдэж байна.
Д. Жаргалсайхан