Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.