Цаг үеийн мэдээ

       Хархорин сумын Онцгой комиссын хурлын шийдвэр, сумын Засаг даргын А/ 46 дугаар захирамжийг тус суманд хэрэгжүүлэн ажиллаж байна. Хархорин суманд автотээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хяналтын 3, хөдөлгөөнт 2 цэгийг байгуулан хууль хүчний болон төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Малчдын өвс, тэжээл, хивэг авахаар сумын төв орж ирэх хөдөлгөөнийг хязгаарлахгүй бөгөөд олноороо орж ирэхгүй байх, сумын төвд онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг сануулж байгаа юм.

Таны сурталчилгаа