Энэ сарын 7-нд Орхон аймагт 5-7 см зузаантай цас орсны улмаас Жаргалант суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Гэнэт хүйтэрсэн тул хөрсөн дээр мөс тогтож мал идэх өвсгүй болсон гэж тус сумын Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.
Мөн өнгөрсөн зун зуншлага тааруу байснаас болж мал тарга тэвээргээ сайн авч чадалгүй онд оржээ. Өнгөрсөн оны мал, тэжээвэр амьтдын тооллогоор Орхон аймагт 835 өрхийн 126.9 мянган мал бүртгэгдсэн байна. Үүний 53.3 хувь нь Жаргалант сумынх юм. Тиймээс хаваржилт хүндэрсэн болон өвс, тэжээлгүй болсон малчдад нөөцийн өвсийг үнэ төлбөргүй өгчээ. Мөн аймгийн ХХААГ-тай хамтран 600 шуудай хивгийг тараажээ.
Тус сум 2018 онд бэлтгэсэн өвсөө хэрэглэж дуусаагүй тул 2019 онд өвс, тэжээл бэлдээгүй байна. Нийт 150 тонн өнжмөл өвс, 30 тонн тэжээл одоогоор бэлэн байгаа ажээ