Цаг үеийн мэдээ

2020.03.17 МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 07:01-19:00

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 3 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Гар одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр туулай, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал худалдан авах, мал түгээх, тахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад  сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Таны сурталчилгаа