Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудал, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлууд:
1. Н.ЭНХБОЛД- Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай
2.Ц.НЯМДОРЖ- Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
3. Х.БАДЕЛХАН- Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай
4.Х.БАДЕЛХАН- Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
5. Ё.БААТАРБИЛЭГ- Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай
6. Ё.БААТАРБИЛЭГ- Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай
7. Ц.ДАВААСҮРЭН- Дүрэм шинэчлэн батлах
8. Д.САРАНГЭРЭЛ- Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай
9. У.ХҮРЭЛСҮХ- Бусад асуудал
Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх нь.
Танилцуулах асуудлууд:
10. Л.ОЮУН-ЭРДЭНЭ- “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар
11. Ч.УЛААН- “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар
12. Ч.УЛААН- Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар