Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны нэгдүгээр сард 1.6 их наяд төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр буюу 1.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Гарсан өөрчлөлтийг борлуулалтын төрлөөр нь авч үзвэл:
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 721.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 379.4 (0.1%) сая төгрөгөөр өсөж, бөөний худалдааны борлуулалтын орлого 878.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.8 (3.5%) тэрбум төгрөгөөр буурсан байна.