Цаг үеийн мэдээ

2020.03.19 ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 06:57-19:03

Барилдлага: Үл тохирохуй

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 25, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа