“Хөвсгөл мах маркет” ХХК-наас Шинэ корановирусийн халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлаж байна.
Өчигдөр /2020.03.19/ ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаантай “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжлана” гэв.