Цаг үеийн мэдээ

     Судалгаанд өгүүлснээр чацаргана жимсэнд агуулагддаг олон тооны “лактобациллус гассери” буюу сүүн хүчлийн ашигтай бактери нь коронавирусийг мутацид оруулдаг пурин хэмээх химийн нэгдлийн идэвхтэй байдлыг дарангуйлж байгааг тогтоосон байна.

БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн судалгааны баг 7 хоногийн өмнө коранавирус эбола болон ДОХ-той ижил төстэй байдлаар мутацлагдан, өөрчлөгдөж байгааг олж тогтоосон билээ. Энэхүү судалгааны үр дүнд коронавирус нь ДОХ болон эбола вирусийн адил хүний биед оршин тогтнохын тулд уураг үүсгэдэг бөгөөд үүсгэсэн уураг нь эсийн мембрантай холбогдож, өөрийгөө хувилах энерги олж авахын тулд пурин хэмээх химийн нэгдлийг идэвхжүүлдэг байна. Үүний дагуу “EWHA” их сургуулийн Юун Ха на тэргүүтэй судлаачид “ДОХ” болон коронавирусийн уургийн идэвхжлийн төсөөтэй бүтцийг ажиглан судалгаа хийжээ.

Судалгаа хийх явцад хэд, хэдэн сүүн хүчлийн ашигт бактери агуулсан жимснүүдийг туршиж үзсэн бөгөөд чацаргана жимсэнд агуулагдах 9 төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ.

 Чацаргана жимсэнд С, А, Е, К, В1, В2, ВЗ, В4, В5, В6, В9, Д, Р аминдэмүүдээс гадна алимны хүчил, каротин, тос бопон төмөр, кали гэх мэт олон бичил элементүүд агуулагддаг. Үүнээс гадна биофлавонойд хэмээх биологийн идэвхт бодис нь дархлааг дэмжинэ гэжээ. Мөн Өмнөд Солонгосын Гачон их сургуулийн профессор Ли Жил Я энэхүү нээлтийн тусламжтай зөвхөн коронавирус төдийгүй гепатит, эбола, ДОХ зэрэг вирусийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой талаар онцолжээ.

Профессор Юун Ха На “Чацаргананд агуулагддаг пробиотик бактери нь коронавирус хүний биед үржих, дахин мутаци үүсгэдэг пуриний идэвхийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон. Тэгэхээр дэлхийн олон улсад тархаж, үхлийн аюул учруулж буй уг вирусийн эсрэг нэмэлт эмчилгээ болох боломжтой. Харин цаашид нэмэлт судалгаа хийгдэх шаардлагатай байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Koreabiomed

 

Таны сурталчилгаа