МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан тус холбооноос улс төрийн нам, бие даан нэр дэвшигчдэд "Нийгмийн захиалгат баримт бичиг"-ийг гардуулна. Өнөөгийн нөхцөлд биечлэн өгөх боломжгүй тул ирэх даваа гарагт албан бичгээр хүргүүлнэ гэлээ.
Түүнчлэн "Коронавирусийн улмаас эдийн засаг, нийгмийн олон асуудал тулгарч байна. Нэг сараас эхлэн аж ахуй нэгж байгууллагууд зогсолт хийсэн. Мөн төрөөс аж ахуй нэгжийг дэмжсэн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлээч гэж хүсэж байна. Нөөц боломжоо оновчтой хуваарилах хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн саруудад 12 хувиар өссөн, иргэдийн ихэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч буй"-г дурдлаа.