Цаг үеийн мэдээ

2020.03.21 БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 06:53-19:06

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 3 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 27, Тооно одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын  хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, сүм дуганыг сэргээх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Хаврын хугас дунд 11 цаг 47 минутад эхэлнэ.

Таны сурталчилгаа