Цаг үеийн мэдээ

2020.03.22 НЯМ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 06:50-19:07

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Өтлөх, үхэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Чөдөр одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусын тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа