Цаг үеийн мэдээ

       

       Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. Харин энэ 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тус тус тэмдэглэхээр болжээ.

 

Эдүгээ Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.

Усаа хайрлаж гамнахгүй л бол манай улс усны нөөцгүй болоход ойртсоныг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

           Хур тунадас , цэнгэг ус ихтэй  газруудад ч усны хомсдол нүүрлэсээр байна. Ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүрээлэн байгаа орчинд шаардагдах усны хэрэгцээг хангаж чадах эсэх нь усыг хадгалж, түгээж, ашиглаж буй байдал, усны чанар зэргээс хамаарах юм. 

           Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь ундны усны хомсдолд орсон байдаг. Хүн ам ихээр өсч, хотжилт явагдан, ахуйн болон аж ахуйн зориулалтаар ус хэрэглэх нь ихэссэнтэй холбоотойгоор усны хэрэгцээ улам бүр нэмэгдэж, ундны усны хомсдол улам бүр түгшүүр төрүүлж байна. 

           Дэлхийн хүн амын тавны нэг нь \ойролцоогоор 1,2 тэрбум\ ус хомсдолтой бүсэд аж төрдөг. Харин манай гаригийн нийт хүн амын дөрөвний нэг нь гол мөрний болон усан судалт хэсгүүдээс ус гаргаж авах боломжгүйн улмаас ундны усны асуудалтай тулгардаг хөгжиж буй оронд амьдардаг. 

           Хүмүүс усны хомсдолд орсны улмаас ундны усны аюулгүй эх үүсвэрээс хэрэгцээгээ залгуулж чадахгүй байна. Түүнчлэн ус хүрэлцээгүйн улмаас хүмүүс усанд орж, хувцсаа угааж, гэр орноо ч хангалттай сайн цэвэрлэж чадахгүй байгаа юм. 

           ​Усны чанар муу байгаа нь булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон саар дамжин халдварладаг бусад өвчнийг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн ус хомсдолтой байгаагийн улмаас нүдний халдвар, тахал, уяман өвчнийг үүсгэж болзошгүй юм. 

           Ус хүрэлцэхгүйн улмаас хүмүүс гэртээ ус нөөцөлдөг. Ингэснээр ус гэрийн нөхцөлд бохирдох эрсдэлтэйн дээр уяман өвчин болон тахал зэрэг олон өвчнийг тээгч ялаа шумуул үржих таатай нөхцөл үүснэ. 

           Ус хомсдолтойн улмаас ядуу буурай орон, алс бөглүүд сууринд хүмүүс үйлдвэрлэлийн зориулалттай бохир ус хэрэглэх нь улам ихэсч байна. Дэлхийн хүн амын 10 гаруй хувь нь химийн бодис, өвчин үүсгэгч нянтай баяж болзошгүй усаар услуулан ургасан бүтээгдэхүүн хэрэглэж байна. 

Таны сурталчилгаа