УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Алтанбулаг, Цагааннуур боомт дээр үүсэж буй нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэлийг УОК-оос авч дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ үед Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 15-28-ны хооронд 450 зорчигч орж ирсэн.
Тус иргэдэд эрүүл мэндийн асуумж, тандалт судалгаа хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан Дарханд 173 , Сэлэнгэ аймаг 196, Орхонд 86 иргэн тусгаарласан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.
Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд 4,485,600 ширхэг өндөг, 845,000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.
Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна.
Мөн АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно" гэлээ.