Хөл хорионы үеэр хүнсний зах, эмийн сан зэрэг шаардлагатай газраас өөр тийшээ явах, гэрээс гарахыг хориглосон. Энэ цаг үед Мексик гаралтай Антонио Муноз гэх залуу нохойгоо дэлгүүр рүү чипс авч ирэх даалгавар өгөн явуулжээ.
Тэрээр энэ тухайгаа хөл хорионы гурав дахь өдөр би дуртай чипсээ идэхийг маш их хүссэн. Тэгээд сайхан санаа сэдсэн нь нохойгоо дэлгүүр явуулах байлаа хэмээсэн байна.
Бичсэн захиасандаа “Сайн байна уу худалдагч аа. Манай нохойд улбар шар өнгийн Четос чипснээс өгч явуулаарай. Улаан нь хэрэггүй шүү. Хэтэрхий халуун ногоотой байдаг юм. Нохойн хүзүүвчинд 20 доллар бий” хэмээн бичээд нохойгоо гудамжны нөгөө талд байрлах дэлгүүр рүү явуулсан байна.
Ингээд даалгавар авсан сургуультай чихуахуа нохой эзнийхээ захисан чипсийг авчирч өгчээ.