Цаг үеийн мэдээ

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь 2019.02.25-ны өдөр албан ёсны нээлтээ хийснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна.

Тус төвөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний хөгжлийн газар гэсэн төрийн 5 агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг хувийн хэвшлийн байгууллагын нийтдээ 62 төрлийн 35000 үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

“Нэг цэгийн үйлчилгээний төв” нь төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгах, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгах, илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Дэлхийн банк групптэй хамтран Цахим нэг цонхны системийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүний эхлэл нь өнөөдрөөс буюу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Үндэсний хөгжлийн газраас олгодог “Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт”-ыг www.invest-assist.gov.mn” хаягаар цахимаар олгож эхэллээ.      

Таны сурталчилгаа