Цаг үеийн мэдээ

 

      Түүнийг Сaroline Labouchere гэдэг. Тэрээр өдгөө 55 настай бөгөөд загвар өмсөгчөөр ажилладаг. Гоолиг бие, гоо үзэсгэлэнтэй төрхөө хадгалсаар байгаа түүний баримталдаг зарчим байнгын дасгал хөдөлгөөн. Хоёр хүүхдийн ээж энэ гайхалтай эмэгтэй эрүүл амьдралын хэв маягийг баримталж, гүйлтээр хичээллэж, марафонуудад байнга оролцдог байна. Каролин гадна төрхөө аль болох байгалийнхаар нь хадгалж үлдэхийг чухалчилдаг бөгөөд бүсгүйчүүдэд стрессээс ангид байж, өөрийгөө нэн тэргүүнд хайрлаж байхыг зөвлөж байна.  

 

  

       Түүнийг бусдаас онцгойруулж, эрхэмсэг харагдуулдаг зүйлсийн нэг нь буурал үс нь. Тэрээр эрт бууралтдаг удамтай бөгөөд 30 нас гараад л бууралтаж эхэлжээ. Тэр цагаас хойш Каролин үсэндээ будаг хүргэлгүй хэвээр нь ургуулсан нь загварын карьерт нь эергээр  нөлөөлдөг байна. Өдгөө Дубайн хамгийн тохиолог дүүрэгт амьдардаг түүнийг  дэлгүүрт явж байхад нь нэгэн агентлагийг зурагчин анзаарч зураг авалтад орох санал тавьжээ. Тэрээр удаан бодолгүй саналыг  хүлээж авснаар багын мөрөөдөл  нь биелж, дэлхийн томоохон загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн алдартай модел болсон юм. 

      Каролин хамгийн сүүлд 100 км-ийн марафонд амжилттай уралджээ.

 

 

Тэрээр “Буйдан дээр суугаад кракер жигнэмэг, чипс идэнгээ телевизор үзэхийг би ч чадна. Гэхдээ үүний оронд 1 км гүйж байх нь надад илүү кайфтай байдаг. Бусдад таалагдахаас илүүтэй толинд харахад чи өөртөө таалагдаж байх нь хамгийн чухал ” гэжээ. 

 

           

Тиймээс бүсгүйчүүд минь нас гэдэг зөвхөн цаасан дээр бичигддэг тоо болохыг ахин нэг анзаарч яг одооноос гадаад төрх бие галбиртаа санаа тавиарай. өөрийгөө хайрладаг эмэгтэйг бурхан илүү хайрладаг юм шүү.

Таны сурталчилгаа