COVID-19 халдвараас илүү аюул авчрах вирус ирээдүйд бий болох магадлалтай талаар ОХУ-ын анагаах ухааны доктор, профессор Игорь Гундаров "Вечерняя Москва" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Тэрээр жишээ болгон өнөөдрийн цар тахал болсон вирус нь энгийн ханиаднаас илүү хүчтэй хүний биед нөлөөлж байгааг хэлээд "Ирээдүйд гарах вирус үүнээс ч илүү муу нөлөөтэй байз болзошгүй" гэдгийг онцолсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар коронавирус хурдан тархах болсон шалтгаан нь бусад архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртөж амь насаа алдаж дархлаа сул хүмүүс тээгч болж байгаа явдал гэв. "Гутлын уландаа бид нэг вирус аваад өөр газар аваачиж тараадаг" хэмээн доктор хэлжээ.
03-р сарын 11-нд ДЭМБ коронавирусийг дэлхий даяар тархсан цар тахал хэмээн зарласан. Сүүлийн үеийн мэдээллээр энэ вирусээр 850 мянган хүн өвдөж, 40 мянган хүн амь насаа алдаад байна. Тиймээс доктор Игорь Гундаров ирээдүйд гарч болох вирус таны биеийн бусад эрхтэн системд муугаар нөлөөлөх аюултай тул аль болох эмч мэргэжилтнүүдийн зөвлөсөн зөвлөмжийг дагаж мөрдөн дархлаагаа байнга дэмжиж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: https://profile.ru/news/society/epidemiolog-predupredil-o-riske-poyavleniya-virusa-opasnee-covid-19-271329/