Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт ял шийтгүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтанд байгаа иргэд шүүхээс даалгасан үүрэг, хориглосон хязгаарлалтыг хэрхэн биелүүлж байгаа байдлыг шалгажээ.
Шалгалтыг дүүргийн Цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн авсан М гэгчээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй сэжиг илэрч, харьяа Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.
Эх сурвалж: СХД-ийн прокурорын газар