Цахим нэвтэрхий тольд тэмдэглэснээр эдүгээ дэлхий дээр түүхэн бодит хүний алдар нэр болон хэн нэг эрхмийн цол гуншингаар нэрлэгдсэн туурга тусгаар 26 улс байдаг байна.
Сан Марино
Дэлхийн хамгийн жижиг орнуудын нэг, түүхэн дэх хамгийн эртний бүгд найрамдах улс гэгддэг Сан Марино Марин хэмээх гэгээнтний нэрээр нэрлэгджээ. Домогт өгүүлснээр тэрбээр Далмацийн чулуучин байсан бөгөөд Ромоос цөлөгдөн оргож явахдаа нийтийн тооллын 301 онд өнөөгийн Сан Мариногийн нутагт нэгэн бяцхан сүм барьсан байна. Тэрхүү сүмийн хуврагууд болон сүсэгтэн олон анхны сан мариночууд болжээ.
Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Сан Марино Европын хамгийн ядуу орнуудын жагсаалтад багтжээ. Одоо жил бүр гурван сая орчим жуулчин тус улсад зочилдог тул тэдний мөнгө орлогын гол эх үүсвэр болдог. Сан Мариноас керамик, дарс, будаг, химийн бодис, барилгын чулуу экспортолжээ. Үүний ачаар энэ жижиг орны оршин суугчид Европын хамгийн баян орны нэг болжээ.
Кирибати
1979 онд Их Британиас тусгаар тогтносон, 33 шүрэн арлаас бүрдэх, Номхон далай дахь энэ улс Британийн ахмад Томас Гилбертийн нэрийг хүртжээ. Нутгийн уугуул иргэд Гилберт гэх нэрийг өөрсдийн хэл аялгадаа тааруулсан нь Кирибати болсон байна.
Маршаллын арлууд
1979 онд АНУ-аас тусгаар тогтносон, 1200 арлаас бүрдэх энэхүү жижигхэн улс газар орныг нь анхлан өрнө дахинд нээж өгсөн Британийн тэнгисийн хүчний ахмад Жон Маршаллын нэрээр нэрлэгджээ. Тэрбээр Англиас хоригдол тээсэн хөлөг онгоц залан Австрали хүрэх замдаа 1788 онд дээрх бүлэг арлуудыг нээсэн байна. Энэ жижиг муж улсын хүн ам 52 мянган хүн.
Албан ёсны хэл нь англи хэл юм. Албан ёсоор арлууд нь Их Британийн титэмд хамаарагддаг бөгөөд 1986 онд бие даасан болсноор энэ байдал үүсчээ. Тус арал нь хуурамч, загас, фосфатаар худалдаа хийдэг. Саяхан аялал жуулчлал нь сан хөмрөгийн орлогын чухал эх үүсвэр болж байна.
Маврикий
Энэтхэгийн далайд орших уг арал дээр голланд далайчид тэртээ XVI зуунд анх суурьшсан байдаг. Тэд шинэхэн эзэмшлээ Оранжийн хунтайж Морисын нэрээр нэрлэсэн нь хожим англи, франц дуудлагаар өөрчлөгдөн Моришис буюу Морисын арлууд, Маврик, Маврисий зэрэг олон янзаар хэлэгдэх болжээ. 1715 онд Нидерландын колоничлогчдоос Францын Зүүн Энэтхэгийн компанийн мэдэлд шилжсэн Маврикийн арлууд 1810 онд Британийн эрхшээлд орж, 1968 онд тусгаар тогтносон байна.