Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, 5 нярай хүүхэд тээвэрлэн хүргэсэн бол Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд тээвэрлэн ирнэ. Тус нислэг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 20:15-д буухаар төлөвлөж байна.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Таны сурталчилгаа