Хаврын улирал хаяанд ирж, хаа сайгүй тариалалт эхэлж байгаа энэ үед та ч мөн адил идэх хүсний ногоогоо гэртээ тариарай. Орчин цагт та бидний нэн тэргүүнд хэрэглэж байх ёстой хүнсний ногооны тоонд сармис яахын аргагүй орно. Учир нь сармисыг байгалийн антибиотик гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Гэтэл зах зээлд зарагдаж буй сармисны үнэ нэлээд өндөр байдаг учраас та өөрөө гэртээ сармис тарьж сураарай.
Сармисны ганц хумс нь овоолсон их ногоо авах боломж олгоно. Хөрсөнд суулгаад нарны шууд тусгалтай газар тавихад та санаанд оромгүй үр дүнг харах болно. Цагаан гаатай адил та энэ ногоог дахин дахин тарьж хэрэглэх учир шинээр худалдаж авах шаардлага ойрын үедээ л гарахгүй болох юм. Гол нь та эх орондоо нутагшсан сармис олж авах нь чухал юм.
Танд хэрэгтэй зүйлс: Сармисны хумс, хөрс, сав
Тарих аргачлал:Эхлээд жижиг хумстай сармисны булцуу худалдаж авна. 10 орчим см өндөртэй савны ёроолыг илүүдэл гарах болон агаар сэлгэх зорилгоор хэд хэд цоолно. (yogurt ны сав ер нь гэрийн нөхцөлд яг таардаг) хөрсөө саванд дүүргэхдээ дээд ирмэгээс нь 1.5 см доор байхаар дүүргэнэ. Сармисны хумсаа суулгахдаа үндэс хэсгийг нь доош нь харуулж тусад нь салган авч хумс болгоныг хөрсөнд хэвтээ байдалтайгаар 2,5 см орчим гүн суулгана. Дээрээс нь хөрсөөр хучна. Савтай хөрсөө наранд тавь.. суулгаад хөрсөөр нь булна. Усалгааг тогтмол сайн хийж байх бөгөөд хэт их усалж болохгүй. Нэг долоо хоногийн дараа соёлж эхэлнэ. 10 см хэртэй ургах үед нь ногоон хэсгийг нь тайрч авах ба 2,5 см хэртэйг үлдээх нь дахин ургах хэсэг юм шүү. Ингээд хүрэн бор өнгөтэй болж хатах үед нь сармисны хумсаа ухаж гаргах ба энэ одоо бүхэл бүтэн багц болсон байна. Нэг хумс салган авч дахин бүхнийг шинээр эхэл.