Цаг үеийн мэдээ

2020.04.04 БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх: 06:24-19:26

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 11, Их морь одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Ханш нээх улирал 15 цаг 49 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эрхтэн хурц болно.

Таны сурталчилгаа