Цаг үеийн мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, бага зэрэг хүйтэрнэ.

2020 оны 04  дүгээр сарын 04-ний 20 цагаа­с 04 дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийггөөр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 6, 7-нд зарим газраар, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 9-нд Алтай сарлбар уулсаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4 хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

Таны сурталчилгаа