Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нар ХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Эх сурвалж: МХЕГ