Цаг үеийн мэдээ

 

Францын нийслэл Парис хотод коронавирусийн цар тахлыг хязгаарлах үүднээс хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг чангатгаж, өдрийн цагаар гадаа дасгал хийх зэргийг хориглосон байна. Францад мягмар гаргийн байдлаар 78 мянга гаруй хүн халдвар авч, 10328 хүн нас баржээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 17-ноос орон даяар хөл хорио тогтоосон бөгөөд хүмүүсийг үндсэн хэрэгцээний зүйлсээ худалдан авах, эмнэлгийн тусламж авахын тулд гэрээс гарахыг зөвшөөрч байгаа юм.

Мөн тус улсад цар тахлын тархалтаас сэргийлж хөл хорионы хатуу дэглэм тогтоосноос хойш гэмт хэргийн гаралт буурсан гэж Францийн Дотоод явдлын яам мэдээлжээ. Өнгөрсөн 2 сартай харьцуулахад зодоон 33%, зэвсэгт дээрэм 44%, орон байр эвдэн нэвтрэх 43%, гудамжны хулгай 51% буурчээ. Харин хүн амины гэмт хэргийн тоо хуучин түвшинд байгаа гэнэ. Гэмт хэрэг буурсан нь хөл хорио тогтоосны улмаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээс гарахгүй байгаатай холбоотой  байж магадгүй мөн гэмт хэргийн тухай цагдаад өргөдөл өгөхөд иргэдэд хүндрэлтэй байгаатай холбоотой байж болзошгүй гэжээ. 

Таны сурталчилгаа