Цаг үеийн мэдээ

 

    СЕХ-ноос мэдээлэл иргэдэд хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, "Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг дуудаж уулзан, үүрэг даалгавар өглөө. СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ер нь цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Түүнчлэн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу намуудын мөрийн хөтөлбөр, хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг СЕХ-ноос намуудад өгсөн. Үүний дагуу намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд Үндэсний аудитын газар өгсөн байгаа.  Ерөнхийлөгч         Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд хандаж, "Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Мөн эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай, санал яаж авах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломжтой эсэх, сурталчилгаа хэрхэн яаж явуулах, иргэдийг олноор цуглуулахгүй байх" зэргийг судлахыг үүрэгдсэн. Мөн зардал төсөв нэмэгдэхээр байна уу, тооцоо чиглэлээ гарга гэсэн. СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалтад оролцсон. 

      Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу, үгүй юу гэсэн мэдээлэл их явж байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хуулиар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Тиймээс бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хийх ажлаа хуулийнхаа хүрээнд хийгээд явна. 

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуульд хойшлохтой холбоотой зохицуулалтууд байдаг. Энэ байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийг хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал шийдвэрийн хэрэгжилтийг бид хангаж ажиллана. Тэр болтол бид хуулийн дагуу ажиллах болно" гэв. 

Таны сурталчилгаа