Кайлаш бол Төвд дэх хамгийн нууцлаг уул бөгөөд юунд ч захирагдахгүй энэ нь дэлхий дээр оршин байсан хүн төрөлхтөний үе үеийн бүх төлөөлөгчдийн цогцсыг хадгалсаар ирсэн пирамид юм. Хиндүчүүд ("Шивагийн диваажин"), Буддистууд ("Буддагийн диваажин") Шамбал гэх мэтчилэн нэрлэсээр байна.
Баруун Түвдийн бүсэд тусгайлан байрлуулсан мэт сүндэрлэх түүний нууцыг ойлгох боломжгүй юм. Нууцлаг уулын өндөр нь 6666 метр юм.
Кайлашын хоёр дахь нууц бол амьд болон үхсэн "Ус". Кайлаш ууланд байдаг Ракшас Таль, Манасарвар гэсэн хоёр нуур юм. Эдгээр нуурууд ойролцоо байрладаг бөгөөд зөвхөн нимгэн тагтаар тусгаарлагдсан байдаг.
Манасаровар нь "амьд нуур, тунгалаг ус" хэмээгдэх цэнгэг нуур Далайн түвшнээс дээш 4560 метрт оршдог энэ нуурыг нандин хэмээн хүндэтгэдэг бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд Манасаровар тайван байдлаа хадгалдаг нь гайхамшигтай.
Ракшас Таль нь буюу "үхсэн нуур"–ыг "Чөтгөрийн нуур" хэмээдэг бөгөөд энэ нь давстай нуур юм. Энэ нуур цаг агаарын байдлаас үл хамааран байнга шуурдаг тул нуурын усанд хүрэхийг хориглодог.
Кайлаш уулын гуравдахь нууц бол түүний ойролцоо амьдарч байгаа хүмүүсийн хурдан хөгшрөлт юм. Үс, хумсны ургалтын хурдаас харахад Кайлашын ойролцоо 12 цагийг өнгөрөөх нь хоёр долоо хоног хэвийн нөхцөлд амьдарсантай тэнцүү гэж ойлгож болно. Энэ уул нь аливаа зорилтот тохиргоог ойлгомжгүйгээр өөрчлөх чадвартай бөгөөд ингэснээр хэн нэгэн этгээдийг өөрт нь ойртохоос сэргийлдэг. Түүний оргилд гарах хүсэлтэй хүмүүс өөрийн мэдэлгүй эсрэг чиглэл рүү явчихсан байдаг байна. Олон удаа оролдсон ч нэг ч уулчин Кайлаш уулын оргилд гарч чадаагүй юм.
Кайлашын эсрэг талд байдаг Пасхи аралтай харьцуулахад нууцлаг уулын газарзүйн байршил нь зөвхөн дэлхийн эсрэг талд байдаг. Пасхи арал нь олон тооны шийдэгдээгүй нууцуудаараа алдартай. Аварга том чулуун шүтээнүүд болон модон пайз юм.
Кайлаш уулын зургаа дахь нууц нь хоёр нуруу үүсч, түүнийг эвдсэн зураг юм. Орой нь хадны хормойгоор хийсэн сүүдэр нь Хасын (свастика) асар том дүр төрхийг зурдаг.
Уулын нууцыг судалсан эрдэмтэд, мөн Кайлашийг биечлэн үзэх боломжтой хүмүүс үүнийг Пирамид хэлбэртэй гэж үздэг. Түүнээс гадна, бүх алдартай пирамидууд шиг кардиналын цэгүүдэд чиглэгддэг.
Олон судлаачид уул нь ёроол, дунд түвшиндөө хүртэл хөндий хоосон байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Энэхүү таамаглал нь дараахь үндэслэлийг өгөх магадлалтай юм. Кайлаш бол үл мэдэгдэх нэг хүн үл мэдэгдэх зорилгоор бүтээсэн байгалийн бус хэлбэр юм.
Кайлаш уулын бас нэг ойлгомжгүй нууц бол газар нутгийн байршлын хувьд бусад эртний дурсгал, туйлуудтай харьцуулахад оршино. Бидэнд ойлгомжгүй зарим шалтгааны улмаас Стөунхенжийн хөшөө нь уулнаас 6666 км зайд оршдог. Стөунхенжээс хойд туйл хүртэл ижил зай нь 6666 километр бөгөөд Өмнөд туйл хүртэлх зай хоёр дахин нэмэгддэг.
Кайлашийн хамгийн нууцлаг зүйл бол түүний хажууд байдаг Нанду саркофаг юм. Эрдэмтэд хэд хэдэн судалгааны дараа саркофаг дотор хөндий байгаа эсэхийг тогтоов. Эртний Хятадын домогт, саркофаг нь бүх агуу багш нар Самади буюу гүн бясалгалын байдалд орших, нэг ёсны хоргодох газар болж байжээ. Есүс, Кришна, Будда, Күнз, Брахмапутра болон бусад мэргэдүүдийг дэлхий даяар илгээсэн. Тэдний олон зууны турш оршин тогтнох зорилго нь соёл иргэншил, нас барсан тохиолдолд хүн төрөлхтний удмын санг хадгалах, сэргээх явдал юм ... "гэжээ.
Орчуулсан Р.СайханУул