Le Labo брэнд саяхан Baie 19 нэртэй шинэ сүрчиг худалдаанд гаргаснаар үнэртний ертөнцөд шинэхэн, сэрүүн үнэрийн тренд үүсгэлээ. Тодруулбал яг одоо борооны үнэртэй сүрчигнүүд өндөр эрэлттэй байна.
Мэдээж борооны үнэртэй сүрчиг нь шинэлэг зүйл биш юм. Frederic Malle, Demeter, Annic Goutal ба Derek Lam гэх брэндүүд олон жилийн өмнөөс эхлэн аадар борооны сэдэвтэй төрөл бүрийн үнэртнүүд үйлдвэрлэж байгаа. Тэр ч бүү хэл зөвхөн борооны үнэрт зориулагдсан Clean гэх тусгай брэнд ч бий.
Эдгээр брэндүүд нь одоо моданд ороод байгаатай холбогдуулан загварын төв болсон томоохон хотын залуус борооны дараах нойтон газар, хадсан өвс, эсвэл далайн салхи үнэртүүлсэн сүрчиг түрхэцгээх болжээ.
Ингээд борооны үнэртэй шилдэг 4 сүрчигийг зургийг хавсаргалаа.
Buro.mn