Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2713 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.
ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас ирсэн аж.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгахыг ЭМЯ-аас анхаарууллаа.