Цаг үеийн мэдээ

ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, МХЕГ нар хамтран дараах хяналт шалгалтуудыг хийж байна. 

 

Үүнд “уурын болон усан халаалтын зуух, ахуйн хэрэглээний зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжийг хамруулж зуухны аюулгүй ажиллагаа, үнс баригч /шүүлтүүр/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын гэрээ, тээвэрлэлт, хөрсний бохирдол үүсгэж байгаа байдал, түлшний хэрэглээ, татан авалт, түүхий нүүрс түлсэн” зэрэг багтжээ.

 

 

Хянал шалгалт 2020 оны аравдугаар сарын 21-ээс 2021 оны таван сарын нэгний өдөр хүртэл үргэлжилэх юм.

 

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах мах боловсруулах 6 аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. Тодруулбал, “Оргилуун гүн ХХК, Мөнх баясах кейсинг ХХК, ЭСЭС Монголиа фүүд ХХК”-уудад 30 орчим тонн өнгөрсөн жилийн үлдэгдэл түүхий нүүрс байсныг битүүмжилсэн аж. 

 

Түүнчлэн “Мөнх баясах кейсинг ХХК”-ийн түүхий нүүрс түлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу торгууль ногдуулж, эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах албан даалгавар хүргүүлжээ.

Таны сурталчилгаа