БНХАУ-ын найруулагчаас ирсэн саналд Fantastic Production ийнхүү хариу өгсөн юм. Уг саналд түүхийг илт гуйвуулсан байсан тул татгалзаж, монгол бичгээр хариуг хүргүүлсэн байна.
Fantastic production: Эрхэм Ху Чуаньшань танаа
Бид танаас ирүүлсэн “Номонханы цуст тулаан” кино зохиолтой танилцлаа. Манай мэргэжлийн түүхч, цэргийн түүхч нар таны зохиолыг түүхийн үнэн, бодит үйл явдлыг гуйвуулсан гэх дүгнэлт ирүүлсэн. Хэдийгээр энэхүү зохиол нь уран сайхны киноны зохиол боловч бид Монгол улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул таны зохиол, тавьсан саналаас татгалзаж байна” гэжээ.
Уг саналд түүхийг илт гуйвуулсан байсан тул татгалзаж, монгол бичгээр хариуг хүргүүлсэн байна.