Монголчуудын эртнээс зун, намрын хооронд аль болох хөнгөн хооллож, ихэвчлэн сүү, цагаан идээгээ хэрэглэдэг байсан ажээ. Харин өвөлдөө мах махан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, дархлаагаа үргэлж дэмждэг байв. Зөв цагт мацаг барих нь зөв гэж гэж эмч нар үзжээ.
Гэвч өөрийн бие махбодид дасгах зарчмаар мацаг барьж хэвших ёстой байна. Бага хооллож, бага багаар биедээ дасгаж байж мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор мацаг барих хэрэгтэйг мөн онцолжээ. Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж өөрт тохирсон мацаг барих нь хамгийн зөв арга байна.