Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын дөрвөн ногоон цагаан хулгана өдөр

Үс засуулвал: Нас уртасна

Наран ургах, шингэх: 07.25- 17.48

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 8, Яруу эгшигт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 07 цаг 25 минутанд мандаж 17 цаг 48 минутанд жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

 

Таны сурталчилгаа