Ихэнхи эмэгтэйчүүд сарын хугацаанд хэдэн кг хасах боломжтойг чухалчилдаг. Харин сарын дотор эрүүл амьдралын дадал хэр хэмжээнд эзэмших бол гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Эрүүл амьдралын хэв маягтай байхад жин хүссэн хүсээгүй буурдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй гэсэн үг юм.
Өдөрт хэдэн калори илчлэг авч байна, авсан илчлэгээ тухайн өдрөө шатааж чадаж байна уу, эсхүл илүүдэл өөх болгон биедээ хуримтлуулдаг уу гэдгийг л мэддэг байхад илүүдэл жингээс айх хэрэггүй аж.
Сүүлийн үед охид бүсгүйчүүд тураах эм, кофе, тос, цай гэх олон төрлийн химийн бодисоос бүтсэн бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон. Үүний сөрөг нөлөө ойрын хугацаанд биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа бие организмд муугаар нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна.