Намрын адаг өлзийт улаан нохой сарын хоёр хар хар бар өдөр
Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
Наран ургах, шингэх: 07.28- 17.44
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 10 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Чөдөр одтой, Хар бар өдөр. Өдрийн наран 07 цаг 28 минутанд мандаж 17 цаг 44 минутанд жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.