Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 10 сарын 25-ны өдрийн 16:04 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид иржээ. Тус газрын алба хаагчид 7 км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж галыг унтраасан ба уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн  байна. 

Тодруулбал : СХД, Нарангийн голд байх айл 3-7 насны дөрвөн хүүхдийг цоожлон үлдээсэн бөгөөд гал гарч, ийнхүү харамсалтай хэрэг гарчээ. Тэд хоёр айлын хүүхэд байсан мэдээлэл байна.

Таны сурталчилгаа