Цаг үеийн мэдээ

 МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж, 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдэж, холбогдох баримтуудыг дэлгэсэн билээ.

Түүнчлэн телевизийн удирдлагууд цар тахлын үеэр ажилчдынхаа цалинг хасч, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсныг шударга бус хэмээн үзэж, үүнтэй тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Өнөөдөр /2020.10.26/  МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн аж. Тэгвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаснаа ажилтан албан хаагчиддаа уламжилжээ. 

Таны сурталчилгаа