Цаг үеийн мэдээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр “Манай намын бүлэг энэ удаагийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хууль шүүхийн байгууллагуудын удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм агуулгатай хуулийн төслийг 13 гишүүн өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. 

Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Хууль шүүхийн байгууллага шалгаагүй байхад бүрэн эрхийг нь шууд түтгэлзүүлж байна. Жишээлбэл Баянголын гурван төлөөлөгчийн асуудлыг Цагдаагийн байгууллага, Прокурор шалгаж байгаа. Шалгалтын явц үргэлжилж байхад шүүхээс бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн. Ийм байж болохгүй" гэв. 

 

Таны сурталчилгаа