Засгийн газраас шийдвэрийн дагуу улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжиж есдүгээр сарын сүүлчээр хөл хорио цуцлагдсан билээ.
Тэгвэл өнөөдөр Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисс хуралдаж байна. Түүнчлэн улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа аж.