2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон.
Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
НОЙРЫГ ХЭН Ч ДИЙЛЭХГҮЙ УНТ АМАР.
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ.