Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2020 оны дуустал хүүхдийн 20 мянгыг 100 мянга, Нийгмийн халамжийн сангаас сард тутам 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас, бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийг мөн 100 мянгаар нэмэгдүүлэн 288 мянган төгрөг олгож байна. Засгийн газар энэ шийдвэрээ 2021 оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр болсон.
Цар тахлын улмаас орлого нь буурсан 7264 аж ахуйн нэгжийн 80507 ажилтанд Ажилгүйдлийн сангаас гурван сарын турш сар тутам 200 мянган төгрөгийн дэмжлэг өгсөн. Мөн ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон албан байгууллагуудыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 9-р сарыг дуустал Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн билээ. Энэ чөлөөлөлтөд 4-9-р сард 38398 ААН-ийн 567.135 хүн хамрагдсан.
Үргэлжлүүлэн 2020 оны 10, 11, 12 дугаар сард ААН болон албан хаагч тус бүр таван хувиар тооцож нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх юм. Харин 2021 оны эхний хагас жилдээ НДШ-ийн хөнгөлөлтийг ААН, даатгуулагч тус бүр 8.5 хувиар төлнө хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.