Шинэ хотын дарга удирдлагын бүтцийн гишүүдээ сонгож томилох ажил үргэлжилж байна. Өчигдөр буюу 10-р сарын 26-нд Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилох саналыг МАН-ын тэргүүлэгчид дэмжсэн.
Тэгвэл өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын орлогчоор ажиллах хүмүүсийг томиллоо.
Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч/
Төрсөн он: 1979 Говь-Алтай аймаг
Боловсрол:
1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль /БАКАЛАВР/
2008 онд Удирдлагын академийн Бизнес удирдлага
2012-2014 онд Удирдлагын академийн Төрийн удирдлага
Ажлын туршлага:
2002-2009 онд "Суман гүн трэйд"-ийн захирал
2009-2012 онд “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал
2012-2014 онд “TV10” телевизийн захирал
2014 онд “Эрүүл хүнс” ХХК-ийн захирал
2019-2020 онд “НОСК”-ийн захирал
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч/
Төрсөн он: 1986 Улаанбаатар хот
Боловсрол:
2002-2006 онд МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач
2011-2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл
2012-2015 онд "Их засаг" их сургуулийг Эрх зүйч
Ажлын туршлага:
2008-2009 онд "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн
2009-2013 онд "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал
2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч/
Төрсөн он: 1988 Баянхонгор аймаг
Боловсрол:
1995-2005 онд Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль
2005-2010 онд СУИС-ийг Соёл урлагийн удирдлага
2014-2016 онд Сан дээд сургууль
Ажлын туршлага:
2006-2009 онд “Их монгол” радиогийн гүйцэтгэх захирал
2012-2013 онд “Royal TV” телевизийн гүйцэтгэх захирал
2013-2015 онд “Zaluu.com” сайтын гүйцэтгэх захирал
2010-2015 онд НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх
2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
2019 оноос УИХ-ын даргын зөвлөх
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч/
Төрсөн он: 1975 Улаанбаатар хот
Боловсрол:
1882-1992 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
1992-1996 онд ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн технологи
1998-2003 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлага
2015-2020 онд Москвагийн их сургууль /ДОКТОРАНТ/
Ажлын туршлага:
1995-1998 онд “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал
1998-1999 онд “Эн Эс Жи” ХХК-ийн захирал
1998-2003 онд “Миний байшин” төсөл санаачлагч
2003 оноос “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
2008 оноос “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
2009 оноос “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
2009 оноос “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
нарыг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны үеэр “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдах болно. Нийслэлийн Засаг даргын орлогч нар хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах том үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлээд, ажилд нь амжилт хүслээ.