Цаг үеийн мэдээ

МҮОНРТ-д үүсээд буй маргааны улмаас дөрвөн жил захирлаар нь ажилласан Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдлөө. Түүний хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хүлээн авч албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн, Л.Нинжжамц өөрийн цахим хуудсанд “Өнөөдөр 2020.10.28-ны өдөр. #MNB #МҮОНРТ-ийн тамгыг үүрэг гүйцэтгэгч захиралдаа хүлээлгэж өглөө. 11.02-нд албан ёсоор өгөх байсан ч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай. Хамтарч ажилласан ҮЗ, ЗЗ-ын залуучуудад, хамт олондоо баярлалаа. 2020/11/02 -ноос Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлагдах тул олон олон нэр дэвшигчид, шилдэг мөрийн хөтөлбөрүүдээ уралдуулж оролцохыг хүсье” хэмээжээ.

 

Таны сурталчилгаа