Санхүүгийн залилан луйврын гэмт хэргээс сэргийлэх "Ятгах тусам нягтал" гурав дахь удаагийн аяныг өнөөдрөөс /10.26/ хэрэгжүүлж эхэллээ. Тус аян нь гурван сарын хугацаанд хэрэгжих юм.
Санхүүгийн залилан, луйврын гэмт хэргийн хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2020 оны нэгдүгээр сард "Ятгах тусам нягтал", дөрөвдүгээр сард "Нягтлах тусам аюулгүй" аяныг ЦЕГ, Монголбанк, арилжааны банкуудтай хамран зохион байгуулсан бол үргэлжлэл болгон "Ятгах тусам нягтал" аяныг дээрх байгууллагын оролцоотойгоор дахин хэрэгжүүлэхээр болсон аж.
Иргэдийн хамгийн их хохирол амсч буй олон улсын мөнгөн гуйвуулгатай холбоотой залилан, интернэт банк ашигласан цахим залилан, картын залилан луйвраас сэргийлэх, онлайн худалдааны аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал, пин кодны нууцлал аюулгүй байдал зэрэгт анхаарч, мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарах зэрэгт мэдээлэл өгч ажиллахаа мэдэгдсэн юм.