Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аварга шалгаруулах VI дахь тоглолт өнөөдөр Спортын төвд эхэлнэ. Харин тэмцээнийг эхний 1000 хүн үзэхээр хязгаарласан байна. Учир нь өнгөрсөн даваа гаригт болсон “SBL Хасын Хүлэгүүд” багийг “АлтанТанан Гарьд” баг 80:69-өөр хожсон тав дахь удаагийн тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс зааланд багтахгүй байсан учраас энэ шийдвэрийг гаргажээ. Харин өнөөдөр “Дээд лиг”-ийн аварга баг тодорч болзошгүй аж. Мөн хүрэл медалийн төлөө хийх тоглолт 23 Storms болон “Хан-Уул Хангарьд” багийн хооронд болно.